Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Хэвлэл мэдээлэл хариуцсан багаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар, Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны сайт, пэйж хуудсаар дамжуулж 197 улсад мэдээллийг шуурхай дамжуулж байгаа бол Монгол Улсын томоохон телевиз, радио, сонин, сайтууд мэдээллийг өдөр бүр түгээж байна.
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас дурдвал, СИНЬХАУ, ТАСС, Евроньюс зэрэг агентлагийн сэтгүүлч сурвалжлагч нар хүрэлцэн ирээд байгаа аж.
СОР17 бага хурлыг сурвалжлахаар дотоод гадаадын нийт 283 байгууллагын 700 гаруй сэтгүүлч магадлан итгэмжлэгдсэн байна. Одоогоор, 500 гаруй нь мандатаа аваад буй.
Энэ тоо ирэх долоо хоногт нэмэгдэж болзошгүй. Учир нь ирэх өдрүүдэд уулзалт хэлэлцүүлгийн тоо нэмэгдэж, ач холбогдлын хувьд өндөрсөх тул гаднаас ирэх сэтгүүлч сурвалжлагчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ Монголын сэтгүүлч сурвалжлагчдын оролцоо нэн өндөр байгааг энэ үеэр тэмдэглэв.