Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B
oyundelger4578@gmail.com

Нийслэлийн агаарын бохирдлыг багасгахаар энэ өвөл гэр хорооллын айл өрхийг цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх, дулааны эх үүсвэрийг шинэчилж байна.
Агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг авто машин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг. Гэр хорооллын 162 мянга орчим, авто машины 800 мянга гаруй яндан бүртгэлтэй байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гэр хорооллын 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2000 өрхөд энгийн цахилгаан, 4000 өрхөд дулаан нөөцлүүртэй халаагуур, 1000 өрхөд дулааны насос суурилуулах юм. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалаанд нийт 2.4 МВт хүчин чадалтай гурван бичил цахилгаан сүлжээ байгуулж, 800 өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулжээ.
Швейцар улсын санхүүжилтээр 750, АХБ-ны буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байгааг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нийслэлийн удирдах ажилнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.