Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D
jargald17@gmail.com

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /The Financial Times/. "Nvidia" компанийн гүйцэтгэх захирлаар Женсен Хуангыг эргүүлэн томилохыг шаардсан цахим өргөдөлд 170 мянган хүн гарын үсэг зуржээ.
Өргөдлийн цахим хуудсанд мэдээлснээр, гарын үсэг зурсан хүмүүсийн 90 мянга орчим нь тус компанийн хувьцаа эзэмшигчид бол 70 мянга гаруй нь график процессор үйлдвэрлэгч компанийн тэргүүн асныг дэмжигчид байна.
Гадаадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа Хуаныг тойрсон дуулиан дэгдсэн юм. Тодруулбал, түүнийг Сингапурын "Megaspeed" компанийн ажилтан асан Элис Хуантай дотно харилцаатай байсан тухай мэдээлэл "The New York Times" сонинд нийтлэгдсэний дараа 11 дүгээр сарын 8-нд "Nvidia" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) бие даасан шалгалт эхлүүлжээ. Тус сонинд бичсэнээр, АНУ-ын тусгай албаныхан Элис Хуаныг Хятадын тагнуулын албатай холбоотой бөгөөд Бээжинд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Үүний дараа Ж.Хуаныг "Nvidia" компанийн хоёр ажилтантай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл мөн гарчээ.
Улмаар тэрбээр энэ сарын 12-нд тус компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүний албан тушаалаасаа огцорсон юм. "The Washington Post" сонинд эх сурвалжуудаас эш татан мэдээлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү дуулианыг ашиглан Ерөнхийлөгч Дональд Трампад үзүүлэх Хуаны нөлөөг сулруулахыг оролдсон гэжээ.
Хуаны хамтран зүтгэгчдийн нэг "Financial Times" сонинд өгсөн мэдээлэлдээ, “Nvidia” -гийн тэргүүн асныг албан тушаалд нь эргүүлэн томилуулахын тулд Цахиурын хөндийн компаниудын удирдлагуудаас бүрдсэн "шуурхай штаб" байгуулж байгаа бөгөөд Цагаан ордны дэмжлэгийг авахыг зорьж байгаа аж.