Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Халагдаад ирэх сайхан байна. Эмээгээ хамгийн их санасан. Цаашид Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцаж, цэргийн хүн болно оо.
Би Монгол Улсын анхны барилгын цэргийн анги болох Барилга-инженерийн цэргийн 017 дугаар ангид алба хааж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд ирлээ. Цэргийн алба бол миний хувьд бие бялдраа хөгжүүлж, сахилга бат, тэсвэр хатуужилд суралцахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвар эзэмшсэн хугацаа байв.
Би сангийн мэргэжлээр суралцсан. Манай анги зуны улиралд бүтээн байгуулалтын ажилд оролцдог, барилгын чиглэлийн төрөл бүрийн мэргэжлийн үнэмлэх эзэмших боломжийг олгодог.
Цэргийн амьдралыг анх “Тусгай салаа” кино, нэвтрүүлгүүдээс
төсөөлдөг байлаа. Харин бодит
байдал дээр сахилга бат, дэг журам, хамт олны харилцаа гээд тэс өөр зүйл угтдаг юм байна. Би 10 жилд байхдаа гүйдэггүй хүүхэд байсан. Харин цэрэгт ирээд хөлсөө гартал гүйдэг болсон. Цэрэг чинь гоё шүү дээ.
Өнөөдөр би бэлтгэл байлдагч боллоо. Би цэргийн албаар олж авсан мэдлэг, хатуужлаа цаашдын зорилготойгоо холбож, Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцан, мэргэжлийн цэргийн хүн болохоор зорьж байгаа. Энэ бол миний хувьд албаа хааж ирсэн баяр хөөр, эмээгээ санасан сэтгэл, ирээдүйн зорилгын маань нэгэн шинэ эхлэлийн утга учир болж байна.
Бэлтгэл байлдагч Ч.Лувсандэмбэрэл