Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri
btlnmn@yahoo.com

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсангүй. Ингээд У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн. У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы пүрэв гаргийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.