Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz
begzbatkhuu@gmail.com

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савд амьдардаг ховор амьтдын нэг нь хадны суусар бөгөөд тархац нутгийн 21 хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг.
Хадны суусар нь урт, нарийхан биетэй, өтгөн саглагар сүүлтэй, богино хөлтэй амьтан юм. Биеийн урт нь 40-50 см, биеийн жин нь 2 кг гаруй байна. Боровтор арьс үстэй ба хоолойн хэсэгт салаалсан цагаан үсээр ойн суусараас ялгагдана. Хаданд сайн авирах бөгөөд харайлт хоорондын зай нь 40-60 см байна.
Хадны суусар тосгон суурингийн ойролцоо амьдрах ба нуугдах, далдлах зүйлгүй ил газар амьдрахаас зайлсхийдэг. Өдрийн цагийг унтаж өнгөрөөх бөгөөд харуй бүрийд анд гарна. Гол идэш тэжээл нь чийгийн улаан, жижиг дунд шувууд, өндөг болон жимс жимсгэнэ бол эсрэгээрээ саарал чоно, цармын бүргэд, шилүүс зэрэг махчин амьтдын идэш болдог ажээ.
Ороо хөөцөө зун эхэлнэ. Хээл тээх хугацаа нь 236-274 хоног байна. Эмэгчин суусар хаврын улиралд 3-4 хойв гаргана. Хадны суусар ойролцоогоор 12-14 насалдаг байна.