Хятад доод албан тушаалтнаа илгээхээр шийдсэн байжээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-12-14 13:06:13

БЭЭЖИН. /Yonhap/. Устөрөгчийн бөмбөгтэй гэж өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэнтэй холбогдуулан, Умард Солонгосын эмэгтэй гишүүдээс бүрдсэн ухуулгын хамтлагийн тоглолтыг үзэхээр нэлээн доод албан тушаалтнаа илгээнэ гэж Хятад шийдсэн байсан гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Умард Солонгосын талаас тоглолтоо гэнэт цуцалсан нь уг шийдвэртэй холбоотой байх магадлалтай гэж байдлыг мэдэж буй Хятадын Засгийн газрын албан тушаалтнаас мэдээлэл авсан эх сурвалж хэлсэн юм.

Холбоотнууд харилцаагаа сайжруулах шинэхэн алхмын хүрээнд, бямба гарагаас эхлэн Моранбон хамтлаг Бээжинд гурван өдөр тоглолтоо хийх байсан юм. Удирдагч Ким Жөн Уны тушаалаар  2012 онд тус хамтлаг байгуулагдсан байна.

Гэвч, зөвхөн урилгын үзэгчтэй уг тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө хамтлаг нутаг буцжээ.

Коммунист намын хамгийн өндөр албан тушаалтай 25 тэргүүлэгчийнхээ нэгийг Хятад илгээхээр төлөвлөсөн байсан ч, устөрөгчийн бөмбөгийн талаарх Ким Жөн Уны мэдэгдэл хэвлэгдсэний дараа дэд сайдын түвшний албан тушаалтан илгээхээр шийдсэн гэж Хятадын Засгийн газрын албан тушаалтан эх сурвалжид хэлсэн байна.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ