Завхан аймаг газрын төлбөрийн орлогоо давуулжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:17:48

Завхан аймаг 2015 онд газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр 73 сая төгрөг төлөвлөжээ.

Үүнээс 128.8 сая төгрөг төвлөрүүлж  орлогын гүйцэтгэл 175.8 хувийн биелэлттэй давуулан биелүүлсэн байна. Нийт газрын төлбөрийн орлогын 72.7 хувийг хот тосгон, бусад суурины газрын төлбөр, 13.9 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газрын төлбөр, 4.3 хувийг зам, шугам сүлжээний газрын төлбөр, 7.4 хувийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй газрын төлбөр, 0.3 хувийг ойн сан бүхий газрын төлбөр, 1.17 хувийг тусгай хэрэгцээний газрын төлбөр тус тус эзэлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ