Бүрэн суманд жилдээ 5-10 гүний худаг шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл цас бараг ороогүйн улмаас Бүрэн сумын мал усны гачигдалд орж цөөн хэдхэн гүний худаг дээр малаа услах гэж өдөржин өнжиж, заримдаа усалж чадахгүйд хүрээд байгаа аж.
Бүрэн сумын хэмжээнд жилдээ 5-10 гүний худаг гаргаж байж усны хомсдолоос гарах тооцоог тус сумын зүгээс хийгээд байгаа юм байна.
Аймагтаа харьцангуй олон малтайд тооцогддог тусн суманд усны хүрэлцээ муу, бэлчээрийн даац хэтэрснээс энэ жилийн хаваржилт хүндхэн байгаа аж.
Тус суманд энэ жил 162 мянга 367 эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 25 мянга 739 эх мал буюу нийт төллөх малын 40 орчим хувь нь төллөөд байгаа аж. Төлийн хорогдол бага байгаа хэдий ч сумын баруун урд талын Өнжүүл, Монгол, Эрдэнэ Хангай багийн нутаг дэвсгэрт үлийн цагаан оготно ихээр тархсанаас малын идэш тэжээл ховордож, бэлчээрийн даацад муугаар нөлөөлж байна хэмээн сумын Засаг дарга Р.Очирбат ярилаа.