НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Алисжабана Монголд айлчилна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-08-16 15:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн  засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Монгол Улсад энэ сарын 19-20-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.


НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлэх юм.


Хатагтай А.Алисжабана 2018 оны 9 дүгээр сард АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон, Индонези Улсын иргэн юм.

Холбоотой мэдээ