БНХАУ-ын дарга өнөөдөр АНУ-ыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-22 14:19:11

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр АНУ-ыг зорино. Тэрбээр АНУ-д анх удаагаа төрийн айчлал хийх гэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай түүний хийх дээд хэмжээний уулзалт анхаарал татаж байна. Тэд дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ далай тэнгист явуулах ажиллагаагаа өргөтгөж байгааг болон кибер аюулгүй байдлын асуудлыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

Си Зиньпин эхлээд АНУ-ын Баруун эргийн Сиэтл хотод очно. Тэнд тэрбээр АНУ-ын томоохон пүүс компаниуд, тэдгээрийн дотор, “General Motors” болон “Apple” компанийн удирдлагууд уригдсан форумд оролцоно. АНУ болон БНХАУ хоорондын харилцааг өргөжүүлэхийг тэрбээр форумын үеэр уриалах ажээ.

Энэ баасан гарагт БНХАУ-ын дарга АНУ-ын Ерөнхийлөгч Обаматай уулзана. Тэд сүүлийн 10 сар уулзаагүй байгаа билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд