Далайн усны температурыг судлахад яст мэлхийнүүдийг ашиглажээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-12-30 15:05:27

ТОКИО. /Kyodo/. Цаг уурын мэдээг урт хугацааны өмнөөс урьдчилан таамаглахад далайн усны температур болон өөрчлөлтийг судлах нь ихээхэн ач холбогдолтой байдаг бол үүнийг нарийвчлан тогтоох нэгэн аргыг олон улсын хэсэг эрдэмтэд олжээ.


Судлаачид Индонезоос таван далайн яст мэлхийг Арафурын тэнгист тавьсан бөгөөд тэдгээрийн нуруун дээр далайн усны мэдээллийг цуглуулах төхөөрөмжийг гурван сарын турш суурилуулсан байна.


“Бид уг мэдээлэлдээ үндэслэн далайн усны температурыг 0.4 хэмээр нэмэгдэнэ хэмээн таамагласан нь хиймэл дагуулын ажиглалтын дүнтэй тун ойролцоо байсан” гэж Токиогийн их сургуулийн далайн биологи судлалын профессор Кацүфүми Сато болон Японы Далай, дэлхийн шинжлэх ухаан, технологийн агентлагийн мэргэжилтэн Такэши Дой нар мэдээлжээ.


2017 оны 6-10 дугаар сарын хугацаанд яст мэлхийнүүдийг шумбах үеэр бид далайн 1000 орчим метр гүний мэдээллийг цуглуулсан. Хэрэв бид тэнгис бүрт аялах чадвартай амьтныг сонгож чадвал ажиглалтын сүлжээг бий болгох боломжтой гэж К.Сато ярьсан байна. 

Холбоотой мэдээ