Эрдэмтэд 3000 настай занданшуулсан шарилын дуу хоолойг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-01-27 15:43:48

МОСКВА. /RIA Novosti/. Их Британийн эрдэмтэд 3000 орчим жилийн тэртээ Египетэд нас барсан тайлгач Несьямуны дуу хоолойг сэргээж чаджээ. Эрдэмтдийн судалгааны дүнг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн байна.


Эрдэмтдийн судалсан занданшуулсан шарилын төвөнх болон дууны хөвч маш сайн хадгалагдан үлдсэн байжээ. Компьютерын томографын тусламжтайгаар эрдэмтэд нас барсан тайлгачийн хэл ярианы эрхтнүүдийн гурван хэмжээст загварыг гаргаж, 3D принтерээр хэвлэсэн байна. Үүнийгээ хиймэл төвөнх болон чанга яригчтай холбож, гарсан дуу авиаг нь бичиж авжээ. Дүрс бичлэгээр энэ дуу авиаг 30 секунд сонсох боломжтой байна.


Несьямун бол Их Британийн Лидса музейд байгаа маш алдартай бөгөөд маш сайн хадгалагдан үлдсэн занданшуулсан шарилуудын нэг юм. Тайлгачийн шарил бүхий чулуун авсыг Египетэд Амун бурхны сүмд хийсэн малтлагын үеэр олжээ.


Уг тайлгач  бөө XI Рамзесийн үед амьдарч байсан бөгөөд 50 орчим насандаа нас барсан байна. Түүний авсан дээр бурханд хандан ярих чадварыг нь буцааж өгөхийг хүссэн бичээс байжээ.


Холбоотой мэдээ