Малын хулгайн гэмт хэрэг буурчээ

Орон нутагт | Төв
deedentsetseg@montsame.gov.mn
2020-04-14 22:19:48

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт хоёр, гуравдугаар сард малын хулгайн гэмт хэрэг буурчээ. 

Аймгийн Цагдаагийн газарт 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 241 гэмт хэрэг бүртгэгдсэн  нь өмнөх оныхоос  22,3 хувиар буурсан байна. Гэмт хэргийн байдлыг авч үзвэл, хөнгөн гэмт хэрэг 203 буюу 26,7 хувиар өсч, хүнд гэмт хэрэг буурсан дүн гарчээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хамгийн их гарсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд 50 бүртгэгдэж өмнөх оныхоос 19 хувиар өсчээ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өсч, залилангийн хэрэг гуравдугаар сард буурсан ажээ.

Холбоотой мэдээ