Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-25 11:41:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Тасганы овооноос Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замыг сар гаруй хугацаанд шинэчлэн засварлаж өчигдөрөөс нээгээд байна. 

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52.8 км авто зам шинээр тавьж, 17.8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөн, 4 дүгээр сарын 1-нээс эхэлсэн юм. Шинэчилсэн зам нь явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугамтай, дэд бүтцийн ажлыг цогцоор хийжээ. Уг замыг "Улаанбаатар зам засвар, арчлалт"-ын компани 5 дугаар сарын 3-наа эхлэн тавьж гүйцэтгээд байна. 

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замыг 1989 онд тавьснаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгээгүй 30 жил болсон байна. 


Холбоотой мэдээ