“Сумын төвийн шинэчлэл” төслийг Хайрхандулаан сумаас эхлүүллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-09-14 10:24:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор 21 аймгаас тус бүр нэг суманд “Сумын төвийн шинэчлэл” төслийг эхлүүлсэн. Өвөрхангай аймгаас тус төсөлд Хайрхандулаан сум хамрагдаж байна.

Энэ сарын 10-ны өдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, Өвөрхангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд,сум, орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо. Төслийн хүрээнд сумын төвд найман км инженерийн шугам сүлжээний ажлыг хийж эхэлжээ. Цэвэр усны 5.1 км, бохирын 3.1 км, дулааны 800 метр шугам, хоёр усан сан, хоёр гүний худаг, хоёр ус түгээх байр, хоногт 50 метр куб бохир ус шүүх цэвэрлэх байгууламж барих бөгөөд ухаалаг алсын зайн удирдлагын системд холбогдох юм.

Төслийг "Цагаан зуун" ХХК улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж байна. Уг төсөл энэ онд улсын хэмжээнд таван суманд хэрэгжих аж.
Холбоотой мэдээ