Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 160 иргэн ирэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-04 09:27:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2700 орчим иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан.

Шийдвэрийн дагуу өнөөдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүлийн-9, өндөр настан-8, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн-4, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ