Нийслэлийг хөгжүүлэх саналаа илгээх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-19 09:55:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд “Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлтэй танилцаж, саналаа sanal.hbth@gmail.com цахим хаягаар ирүүлэх боломжтой.


“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дунд, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг УИХ-ын тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн, тэдгээрт тусгасан зорилт, үйл ажиллагааг нийслэлийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн, орон нутгийн онцлогийг харгалзан төлөвлөж боловсруулжээ.


“Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байх юм.


“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжил, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэгтэй.

 

Холбоотой мэдээ