Нийслэлд коронавируст халдварын 16 тохиолдол батлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-24 11:10:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр 12 848 хүнд PCR шинжилгээ хийснээс 16 хүнээс коронавирус илэрчээ. 


Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор дээрх тохиолдлуудын ойрын болон дам хавьтлаас гадна гэр хорооллын нийт 400 гаруй өрхийн 1000 гаруй хүнийг тандалт судалгаанд хамруулж эхлээд байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлууд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдээллээ. 


Улсын хэмжээнд, коронавирусний халдварын тохиолдол 1627, үүнээс Улаанбаатар хотод нийт халдварын тохиолдол 798 бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар, 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн эмчилгээнд байгаа юм.

Холбоотой мэдээ