Булган аймагт 53 хүн коронавирусний халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-03 15:42:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны мэдээллээр тус аймагт 53 хүн коронавирусний халдвар авчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хутаг-Өндөр суманд найман тохиолдол нэмж батлагдан, Сэлэнгэ, Орхон, Тэшиг суманд шинээр бүртгэгдээгүй байна.

Сэжигтэй нэг тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдрийн 09:41 минутад эерэг гарсан тул улсын хэмжээний мэдээнээс нэг тохиолдол илүү бүртгэгдсэнээр мэдээлж байна. Улсын хэмжээний мэдээллийг тухайн өдрийн 00:00 цагийн байдлаар зарладаг гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тус аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдсэнээс хойш 1076 хүнд тандалт судалгаа хийж, ойрын хавтал 426, дам хавьтал 650 хүнийг тогтоож, 92 сорьцод PCR шилжилгээ хийлгэхээр илгээснээс эерэг 53, сөрөг 17 гарч, 22 хариу хүлээгдэж байна.

Холбоотой мэдээ