Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Т нь /17
настай, эрэгтэй/ гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ
явган гараад сураггүй болжээ.
Аймгийн Онцгой
байдлын газар тухайн мэдээллийг энэ сарын 2-ны өдөр хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн
анги, ар гэрийнхэн иргэн Т-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 4-ний өдөр зохион
байгуулжээ.
Энэ үеэр сумын
төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км газарт явганаар самналт хийсэн ч үр
дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг мөн өдрийн
21:30 цагт зогсоосон байна.