Аймгийн хэмжээнд 573 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-07-05 19:48:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 50 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тоо 1095 болж байна. Сумдаас Малчин суманд халдварын тоо 158-д хүрсэн нь цөөхөн хүн амтай сумын хувьд өндөр үзүүлэлт юм.

Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 953 иргэн, тусгаарлах байранд 398 иргэн байгаа ба нийтдээ 573 иргэн эдгэрчээ. Сүүлийн үед иргэд аялал, зугаалгын зорилгоор хөдөө орон нутгийг их зорьж байна. Ингэхдээ халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэм баримтлаагүй зэрэг хариуцлагагүй иргэдээс шалтгаалан халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ