Халдварын тоо 300-г давлаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-13 16:42:21

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн нэг хоногийн хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын 309 тохиолдол батлагдаж, нийт халдвар 6965 болжээ. Үүний 238 нь Хэрлэн суманд, 71 нь хөдөөх сумдад бүртгэгдсэн байна. Эмч нар шинж тэмдгээр болон эмнэлзүйгээр, түргэвчилсэн шинжилгээгээр халдварын баталгаажуулж, эмчилгээнд оруулж байгаа гэв. 

Өнөөдрийн байдлаар аймгийн төвд гэрээр 1362, БОЭТ-д 484, Политехникийн коллежид 150, "Итгэл ивээлт" эмнэлэгт 36, "Нью Эндорфин" эмнэлэгт 22 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа аж. Эмчлүүлж байгаа иргэдийн дунд маш хүнд гурав,, хүнд 84, 272 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэж мэдээллээ. 

Дорнод аймаг өдөрт мянга гаруй хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, сэжигтэй тохиолдол бүрийг цаг алдалгүй эмчилгээнд оруулахыг зорьж байгаа нь халдварын тохиолдол өндөр гарахад нөлөөлж байгаа гэдгийг тодотголоо. 


 

 

Холбоотой мэдээ