Сүүлийн 24 цагт шинээр 242 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-10-01 16:30:10

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 242 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9016 боллоо. Үүнээс Баянцогт 40, Зуунмод 27, Батсүмбэрт 26, Баянхангайд 19, Лүнд 19, Заамарт 15, Аргалантад 13, Баянчандманьд 13, Бүрэнд 11, Баянцагаанд 10, Баянд 9, Жаргалантад 9, Эрдэнэ суманд 9, Эрдэнэсантад 8 Угтаалцайдамд 4, Архустад 3, Алтанбулагт 3, Баяндэлгэрт 1, Мөнгөнморьтод 1, Борнуурт 1, Сүмбэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 9014 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7538 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 33 хүн нас бараад байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 1443 өвчтөн байгаагаас эмнэлэгт 636, гэрийн эмчилгээнд 807 иргэн байна. Үүнээс 1168 насанд хүрэгч, 25 жирэмсэн эх, 250 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 214 иргэнийг хяналтад авч, хяналтаас гарсан өвчтөн байхгүй, 1833 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

 

Холбоотой мэдээ