Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав
lebuyana@gmail.com

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /NHK/. Японы “BABYMETAL” хамтлаг, дуучин LiSA нар 2027 оны "Грэмми" наадмын шагнал гардуулах ёслолд шинээр бий болгосон төрөлд нэр дэвшжээ.
АНУ-ын хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуулын нэг болох "Грэмми"-д нэр дэвшигчдийн жагсаалтыг даваа гарагт танилцуулсан байна.
Гурван эмэгтэй гишүүнтэй “BABYMETAL” хамтлаг Америкийн хамтлагтай хамтран бүтээсэн “Sunset Kiss” дуугаараа “Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр” төрөлд нэр дэвшсэн бол дуучин LiSA анимэ киноны дуу болох “YES” уран бүтээлээрээ уг шагналд өрсөлдөнө.
Азийн хөгжмийн зах зээлд бүтээгдсэн эсвэл тус бүс нутагт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн K-pop, J-pop, C-pop зэрэг урсгалын бүтээлүүд зэрэг Азийн поп хөгжмийн салбарт гаргасан онцгой амжилтыг үнэлэх зорилгоор энэхүү шинэ номинацыг бий болгожээ.
"Грэмми"-гийн шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-нд болно.