Нийслэлд өнөөдөр 6000 гаруй иргэнийг дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-25 08:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 26, суурин 53, түр 23 цэгт 105 багийн 467 эмч, ажилтан ажиллаж, 6738 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.


Томоохон зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад 23 түр цэг ажиллаж байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 


Холбоотой мэдээ