Хятадын уламжлалт анагаах ухаан омикрон хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-12 14:22:28

СИНГАПУР /ZAOBAO/. “Хятадын уламжлалт анагаах ухаан омикрон хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлж байна. Хятадын уламжлалт анагаах ухаан омикрон хувилбарын эмчилгээнд илүү их үүрэг гүйцэтгэнэ” гэж БНХАУ-ын Инженерийн академийн академич Жан Бо Ли хэлжээ.


Тэрбээр Тяньжин хотод мягмар гаригт зохион байгуулагдсан Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Энэ бол бидний өмнөх үеийн эмчилгээнээс олж авсан туршлага юм. Хятадын анагаах ухаан ялангуяа хилийн чанадад хийгдсэн эмчилгээнүүдэд маш сайн үр дүн үзүүлсэн. Эмчилгээ хийхэд өвчтөний халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд буурч байсан” гэв.


Түүний хэлж буйгаар Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээг өвчтөнд хийж эхэлсний дараа эдгэрэх хугацаа богино, вирус дахин эерэг гарах болон өвчин хүндрэх магадлал маш бага байсан бөгөөд үүнээс харахад үр дүн маш сайн байсан байна.


Тяньжин хотод энэ сарын 8-ны өдөр омикрон хувилбараар өвчилсөн эх үүсвэр нь тодорхойгүй хоёр тохиолдол илэржээ. 

Холбоотой мэдээ