Их Британи Украинд дахин 1.3 тэрбум фунтын цэргийн тусламж үзүүлэхээ амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-09 15:03:46

ЛОНДОН. /Reuters/. Их Британи улс Украинд нэмэлт 1.3 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэхээ бямба гарагт амлав.


Энэ удаагийн амлалт нь Их Британи өмнө нь амлаж байсан зардлаас бараг хоёр дахин их байгаа юм.


Мөн Ирак, Афганистаний дайнаас хойш Их Британи улсын Засгийн газрын зүгээс дайн, мөргөлдөөний асуудлаар олгож буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа хэмээн тус улсын Засгийн газар мэдэгджээ.


Украины хямрал эхэлснээс хойш тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон Украиныг тууштай дэмжиж буйгаа илэрхийлсээр ирсэн.


Өнгөрсөн сард Борис Жонсоны Засгийн газар Украин улсад танк эсэргүүцэх пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад шаардлагатай зэвсгийг нийлүүлжээ.       

Холбоотой мэдээ