БАЯН-ӨЛГИЙ: Интернэт хэрэглэгчдийн тоо 84,9 мянгад хүрэв

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-08 14:49:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн интернэт хэрэглэгчдийн тоо энэ оны нэгдүгээр сарын байдлаар 84,9 мянгад хүрсэн байна.

Үүний 96,6 хувь нь буюу 82 мянга нь үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч, 2,9 мянга нь /3,4 хувь/ гэрээт интернэт хэрэглэгч аж.

Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчийн тоо 3.5 мянгаар, гэрээт интернэт хэрэглэгчийн тоо 0.6 мянгаар тус тус өсөж, нийт хэрэглэгчдийн тоо 2,9 мянгаар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ