ОРХОН: Болзошгүй аваарын зардлыг 800 сая төгрөгөөр нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-15 13:34:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар болзошгүй аваарын зардлыг 800 сая төгрөгөөр нэмэгдүүллээ.


Тодруулбал, ирэх онд бүрэн хийх боломжгүй зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийг бууруулан өвөлжилтийн бэлтгэл хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аваарын зардлыг ийнхүү нэмэгдүүлж байгаа юм.


Мөн Эрдэнэт сангийн орлогоос энэ онд санхүүжих хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн жагсаалтад өөрчлөлт оруулж, орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажилд 4,3 тэрбум төгрөг, Металл таун хорооллын 40 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугамын зардалд 367,8 сая төгрөг зарцуулахаар баталлаа. 

Холбоотой мэдээ