ТӨВ: Аймгийн аварга шатарчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-20 08:57:10

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 12 дугаар сарын 17-ны өдөр болов. Энэхүү тэмцээнийг жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг. Тэмцээний эхний үе шатыг нийт 27 суманд явуулснаас аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 15 сумын эрэгтэй 21, эмэгтэй 9 шатарчин оролцлоо.

Эрэгтэй шатрын төрөлд тэргүүн байрт Баянцогт сумын тамирчин Г.Бат-Эрдэнэ, дэд байрт Зуунмод сумын тамирчин Б.Мөнгөнтулга, гутгаар байрт Зуунмод сумын тамирчин Б.Эрдэнэдалай нар шалгарсан байна.

Эмэгтэй шатрын төрөлд тэргүүн байрт Зуунмод сумын тамирчин С.Эрдэнэчимэг, дэд байрт Лүн сумын тамирчин М.Биндэръяа, гутгаар байрт Заамар сумын тамирчин Б.Шалсмаа нар тус шалгарчээ.  


Энэ удаагийн Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Аймгийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчид 2023 оны нэгдүгээр сард Төрийн ордонд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

 

Холбоотой мэдээ