Импортын хүнстэй өрсөлдөх амт чанар-ТАЧИ нэрийн жигнэмэгүүдээс сар шинийн гарын бэлгээ сонгоцгооё!

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-27 17:54:51
@ShoovdorBatbold

Монгол газрын шим-ногоон шошготой ТАЧИ жингнэмэгийг эх орны хөрсөнд ургасан улаанбуудайн гурил, монгол шар тос, рапсын тосоор амталж, хугацаа уртасгагч, хүнсний нэмэлтгүй үйлдвэрлэжээ. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан импортыг орлох ТАЧИ брэнд амтны дээдийг мэдрүүлэхээс гадна эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй.


1984 онд байгуулагдсан “Талх Чихэр” ХК-ийн жигнэмгийн үйлдвэр 2006 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Томбат” ХХК нэртэйгээр бие даасан компани болон 16 дахь жилдээ тасралтгүй хөгжин, 2014 онд иж бүрэн шинэчлэлт хийн Итали, Герман, БНХАУ-ын жигнэмэгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулжээ. "Талх Чихэр" жигнэмгийн үйлдвэр нь хоногт дунджаар 5-7 тн жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэн  дотоодын жигнэмэгийн зах зээлийн 10 гаруй хувийг дангаараа хангаж байна. 2021 онд өрмөнцрийн шугамыг шинэчлэн, 2016 онд ISO 9001 олон улсын чанарын удирдлагын стандарт, 2018 онд ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг “Талх Чихэр” ХК-ийн удирдлаган дор амжилттай нэвтрүүлсэн бөгөөд олон улсын стандартууд хэрэгжүүлэлтийн хүрээнд тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт, шинэчлэлтийг хийсээр байгаа билээ. 


“Талх Чихэр” ХК-ийн итгэмжлэгдсэн микробиологийн болон химийн лабораторид түүхий эд материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл хянуулан, Олон Улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж зориулалтын агуулахад  хадгалан Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгч нартаа эрүүл органик бүтээгдэхүүнээ хүргэсээр байна.


Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний түүхий эд материал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүнсний нэмэлт/ транс тос, өнгө оруулагч, хугацаа уртасгагч г.м/ агуулаагүйгээс гадна голлох түүхий эд материалууд маань эх орны үйлдвэрийнх байдаг. Тухайлбал: Милл хаус ХХК-гурил, Майнд тех ХХК-Рапсын тос, Архангай аймгийн цагаан идээний хоршоо-Шар тос гэх мэт.


Эрхэм зорилго

Орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хүнсний аюулгүй байдлыг хангасан эрүүл чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган, нийгмийн хариуцлагаа ухамсарласан шилдэг хамт олон болно. 

Уриа:

  • Эрүүл хүнс, Эрүүл Монгол, Эрүүл Ирээдүйг бүтээх бид шилдэг хамт олон.

Шагнал урамшуулал:

  • 1988 онд “Жимсгэнэ” өрмөнцөр “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр,
  • 1998 онд “Янзага” жигнэмэг “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр,
  • 2011 онд МҮХАҮТ-с зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2011” Олон улсын үзэсгэлэн хуалдаанаас Зохицуулах үйлчилгээтэй 2 нэр төрлийн Арвайн, Бүхэл үрийн жигнэмэг “Шилдэг Органик Хүнс”-ээр шалгарсан.
  • “Милл Хаус” гурил тэжээлийн үйлдвэрийн бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэдэг “Арвайн” жигнэмэг МҮХАҮТ-ийн Органик бүтээгдэхүүн хөгжлийн зөвлөлөөс Экологийн органик цэвэр бүтээгдэхүүнд олгодог “Made in Organic Mongolia” ногоон шошго-ногоон зураасан код хэрэглэх эрх авсан анхны жигнэмэг юм.
  • 2015 онд “Монгол брэнд-Asem 2016 үзэсгэлэн худалдаанд “Баялаг” цуврал жигнэмэг “Үндэсний онцгой чанартай бүтээгдэхүүн” шагнал авсан.
  • 2017 онд "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" уриан дор зохион байгуулсан "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2017" нэгдсэн арга хэмжээний "Эрүүл Монгол Хүнс-2017" үзэсгэлэн худалдааны "ХҮНСНИЙ ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг -АЗ ЖАРГАЛ бүтээгдэхүүнээр авсан.
  • 2019 онд "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" уриан дор зохион байгуулсан "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2019" нэгдсэн арга хэмжээний "Эрүүл Монгол Хүнс-2019" үзэсгэлэн худалдааны "ХҮНСНИЙ ЭКСПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг МОН АППЕТИТ бүтээгдэхүүнээр авсан.
  • 2020 онд зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2020” нэгдсэн арга хэмжээний “Эрүүл монгол хүнс-2020” үзэсгэлэн худалдааны “ХҮНСНИЙ ЭКСПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналыг 2020 онд шинээр худалдаанд гарсан “САРЬДАГ” бүтээгдхүүнээр авсан. 
  • 2021 онд зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021” нэгдсэн арга хэмжээний “ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” номинацид “АМУ” брэнд бүтээгдхүүн шилдгээр шалгарсан. 














Холбоотой мэдээ