Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ХГБХХГ-аас явуулж байгаа “Үнэт цагаа-Үрсдээ өгье” аяны хүрээнд Өлгий сумын 3 дугаар цэцэрлэгийн эцэг эхчүүдэд гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал, сайн эцэг эхийн хандлага, стресс тайлах арга сэдвээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд эцэг эхчүүдэд хүүхдээ сонсох, ойлгох, хайрлан хүндэтгэх, гэр бүлийн эерэг харилцааг төлөвшүүлэхийн ач холбогдлыг таниулж, өдөр тутмын стрессээ зөв зохицуулах арга, дадлын талаар мэдээлэл өглөө.
Мөн эцэг эх, хүүхдүүд хамтдаа ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгоо хуваалцаж, гэр бүлийнхээ “Мөрөөдлийн самбар”-ыг бүтээх бүтээлч үйл ажиллагаанд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь эцэг эх, хүүхдийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсож, дэмжих, гэр бүлээрээ хамтдаа цагийг чанартай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийн үнэ цэнийг ойлгуулахад чиглэжээ.