Боксчин Б.Төгөлдөр эхний учраагаа буулгаж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-26 11:59:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ханжөү 2022 Азийн наадамд боксчдоос хоёр тулаанч рингэнд гарч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Б.Төгөлдөр Афганистаны Хайбар Мохаммад Нууристанитай хүч үзсэн юм.


Афганистаны боксчин мэргэжилд нэг тулалдаад үзчихсэн тамирчин байсан ч Б.Төгөлдөр илт давуу ялалт байгууллаа. Гуравдугаар үед эмч шүүгч тоглолтыг зогсоосноор манай тамирчин дараагийн тойрогт үлдсэн юм. Б.Төгөлдөр нөгөөдөр Таиландын 23 настай залуу Пийрапаттай өрсөлдөнө.

 

Холбоотой мэдээ