Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-18 14:26:41

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор өнөөдөр, маргаашдаа, говь талын нутгаар энэ сарын 20-ны өдөр салхи 14-16 м/с хүрч ширүүснэ.


Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баянхонгор аймгийн хойд, Дархан-Уул, Орхон, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, маргааш Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг /Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай/ болон Дорнод аймгийн Халхгол, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн /Завхан/, төв, говийн аймгуудын нутгийн баруун /Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн баруун/ хэсгээр, 23-нд Хөвсгөл, Хэнтийн /Хөвсгөл, Хэнтий, Төв/ уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр /Хөвсгөл, Булган, Сэлэнгэ/ цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр энэ сарын 22-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэйг ОБЕГ мэдээлэв.


Харин энэ сарын 12,13-нд говийн аймгуудын нутгаар, 15-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 16-ны өдөр баруун аймгуудын нутгаар салхины хурд 13-15 м/с  хүрч, цасан болон явган шуурга шуурчээ.

 

Холбоотой мэдээ