Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна.
Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 6,793.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,438.6 тэрбум төгрөг буюу 2 дахин өсжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
Эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 34.4 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхай, олборлох салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого мөн энэ оны эхний 10 сарын байдлаар 6,463.9 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3,262.2 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна. Үүнээс:

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:
Харин цайр 22.9 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан талаар УУХҮЯ-наас мэдээллээ.
