СЭЛЭНГЭ: 3 ээж амаржиж бяцхан ихрүүд мэндэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ![](/files/67aef4e8ae24b.jpeg)
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Нэгдсэн эмнэлэгт өчигдөр буюу
билгийн тооллын өвлийн илүү адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр гурван ээж амаржиж,
бяцхан ихрүүдээ угтан авсан байна.
Сэлэнгэ аймгийн 117 мянган хүн
ам ийнхүү 1 охин, 5 хүүгээр бүл нэмлээ.
Ээжүүд болон ихрүүдийн биеийн
байдал сайн, төрөх тасагт хяналтад байна.
Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Цогтбаатар, "Амаржсан ээжүүдийн тухайд бүгд давтан төрж
байгаа. Ихрүүдийн хувьд 1 ээжийн 2 ихэр
нь 2 өндгөн эсийнх буюу 2 өөр хүйсийн хүүхэд байгаа" гэлээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025
он гарсаар 144 эх амаржиж, 148 хүүхэд төрсөн бөгөөд 4 ээж ихэрлэж, 8 ихэр хүүхэд мэндлээд
байсан юм.