Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Манай орны төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Мөн Сүхбаатарын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр, говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шорооон шуурга шуурна.
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6-11 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна.