Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /Kazinform/. Их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ухаан ашиглан шалгалтын материалын хариуг нууцаар хуулсан гэх дуулиан дэгдсэний дараа Өмнөд Солонгосын Боловсролын сайд Че Гё Жин огцрох өргөдлөө өгчээ.
Энэ тухай DW мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Тус улсад жил бүр их дээд сургуульд элсэх “сунын” гэдэг шалгалт явагддаг бөгөөд 9 цагийн турш үргэлжилдэг байна. Энэ оны шалгалт 11 дүгээр сарын 19-нд болж, түүнд хагас сая орчим сурагч оролцжээ. Шалгалт эхлэхийн өмнөхөн нэгэн оюутан ярихдаа “би нууц камер, хиймэл оюун ухаан ашигласны хүчинд өмнөх нягтлан бодох бүртгэлийн шалгалтандаа хамгийн дээд оноог авсан” гэжээ.
Үүний дараа эрх баригчид хуулахыг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авч, гар утас, нүдний шилийг шалгаж, Wi-Fi сүлжээг унтрааж, тэр ч байтугай хувцасны товчны нүхнүүдийг нааж битүүлжээ. Мөн шалгалт эхлэхээс 1-2 хоногийн өмнө дахин хязгаарлалт тогтоосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн байна. Үүний зэрэгцээ 72 настай Боловсролын сайд Че Гё Жин ярихдаа, нас ахихын хэрээр хуулдаг технологийг хянахад улам хэцүү болж байна гэсэн нь нөхцөл байдлыг улам дордуулав.
Ингээд шалгалтын үеэр цахим төхөөрөмж ашигласан 111 зөрчлийг илрүүлсний дараа шалгалтын бэлтгэлийг хангаж чадаагүй гэдгээ сайд хүлээн зөвшөөрөөд огцрох тухайгаа мэдэгдлээ.
Боловсролын яамнаас мэдээлснээр, гар утас руу яаралтай мессеж илгээсний дараа 54 зөрчил, Wi-Fi дохиог илгээх зэргээр дахин 52 зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн таван оролцогч цахим төхөөрөмж ашиглаж байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна.