Сэлэнгэ аймгийн 205 өрхөөс мэдээлэл цуглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:07:52

ҮСХ-ноос бэлтгэгдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө сумын Бугант тосгон, Баруунбүрэн, Орхонтуул, Жавхлант, Мандал, Баянгол, Сайхан, Шаамар сумдын 208 өрхөөс судалгааны мэдээллийг цуглуулахаар ажиллаж байна.

“Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь”  сэдэвт судалгаагаар хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалт, аж ахуй эрхлэлтийн талаарх мэдээллийг цуглуулах бөгөөд гарсан үр дүнгээр олон улсын арга зүйг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилготой аж.

Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 9 аймагт 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн явуулж байгаа бөгөөд НҮБ-ын “Жендэрийн тэгш байдлын баримт нотолгоо, тоо мэдээлэл (EDGE)” төслийн хүрээнд  Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ