Мэргэжил ур чадвараараа Эзэнт гүрэн ХХК –ний тогооч нар тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 17:44:21

Хэнтий аймагт анх удаа зүүн бүсийн “Аварга тогооч” шалгаруулах тэмцээн энэ сарын 28-29-ны өдөр боллоо.

Уг тэмцээнийг ХХААЯ, УМХЕГ, АЗДТГ, төрийн болон ТББ-ын хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд зүүн 3 аймгийн 80 орчим тогооч, цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн тогооч, рестарон, кафе, зоогийн газрын тогооч, тогооч талх нарийн боовчин гэсэн үндсэн 3 төрлөөр өрсөлдөв.

Энэхүү тэмцээн нь тогооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах, тэдний мэдлэгийг хөгжүүлэх зорилготой аж.

Цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн тогоочийн төрөлд аймгийн Нэгдсэн эмнэлгийн тогооч З.Цолмонбаяр тэргүүн байр, талх, нарийн боовны тогооч төрөлд “Мишээл бейкери” ХХК-ны тогооч Г.Саруулчимэг, Шилдэг багийн Гранпри, мэргэжлийн ур чадварын шалгаруулалтанд Эзэнт гүрэн ХХК –ний баг Ш.Тэгшжаргал, С.Нямсүрэн, М.Алтанбөгж нар тэргүүлжээ.

Тус тэмцээн нь аялал жуулчлалын төв бүс болон хөгжих зорилт тавин ажиллаж байгаа Хэнтий аймагт ихээхэн ач холбогдолтой байжээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ