СПОРТ
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол хүртэхэд 2 даваа үлдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 11 дэх өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Таканошотой учраа таарч, түүнийг    ёрикири мэхээр унагаж 8 даваа, 3 унаатай боллоо. Харү башёгийн 11 дэх өдрийн байдлаар Комүсүби Такаясү 9 даваа, 2 унаатай ганцаараа тэргүүлж байгаа бол өнөөдөр өрсөлдөгч бөхөө давсан Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояама, Тобизарюү /М-8/,нарын  адил 3 унаа, 8 даваатай болж Такаясүгээс 1 даваагаар дутуу болов. Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Вакатакакаге /М-2/-тэй барилдаж, ошидаши мэхээр унаж 5 даваа, 6унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Мэйсей /М-2/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр ойчиж, 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Окиноүми /М-5/-тэй учраа таарч, түүнийг сүкүинаге мэхээр хаяж, 7 даваа, 4 унаатай боллоо. Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Хиденоүми/М-15/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай болов. Энэ башёд хүч үзэж байгаа гурван озэки цолтнууд энэ өдөр анха удаа бүгд өрсөлдөгчдөө давлаа. Такакэйшо, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/-г цүкидаши мэхээр унагаж 7 даваа, 4 унаатай боллоо. Харин Озэки Асанояама, Мёогирюү /М-4/-г ёрикири мэхээр хаяж, 8 даваатай Такаясүгийн араас Тэрүнофүжигийн хамт нэхэж байна. Озэки Шодай энэ өдөр башёг тэргүүлэгч Комүсүби Такаясүг цүкидаши мэхээр унагаж, 6 дахь даваагаа авсан бол Такаясү 2 унаатай болов.
1550 дня