БТСУХ, Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол Улсад биеийн тамир спорт ба олимпын хөдөлгөөнийг харилцан уялдуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх, өвөл, зуны олимп, тивийн наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах зорилготой юм.
1563 дня