Өвлийн спортын ордны мөсөн дэвжээг Австрийн мэргэжилтнүүд тавьж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-15 16:40:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ яармаг хороололд баригдаж байгаа Мөсөн  ордны бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд даваа гарагаас /2021.06.14/ мөсөн дэвжээг тавих ажлыг эхлүүлээд байна.


Австри улсын AST компанийн мэргэжилтэн Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар манай инженерүүдтэй хамтран мөсөн дэвжээ тавих ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайн ордны мөсний хэсэг 4-5 давхаргаас бүрддэг болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

 

Дэлхий нийтийг хамраад буй цар тахал, хөл хорионы улмаас мөсөн дэвжээ тавих гадны мэргэжилтнүүд ирэх боломжгүй байсан бөгөөд Өвлийн спортын Мөсөн ордон төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж амжаагүй байв. Ийнхүү тус ордны нээлт удахгүй болох аж.

 

Ташрамд сонирхуулахад, Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар саяхан Латви улсын нийслэл Рига хотод болсон Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөсөн талбайн техникийн инженерээр ажиллажээ.

 

Связанные новости