Б.Чинзориг Амманаас хүрэл медаль хүртэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотноо
үргэлжилж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 8
дахь өдөр /2020.03.10/ мөнгөн медалийн төлөө 63 кг-д Б.Чинзориг, Узбекстаны
боксчин Абдураимов Елнуртай хүч үзэж 3:2 /29:28, 29:28, 28:29, 27:30, 28:29/-оор
хожигдож хүрэл медаль хүртэхээр болов.
1932 дня