Гэри Рассель: Бямба гарагийн орой Чингисийн дайралтыг би зогсооно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд бямба гарагийн үдэш буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, Монгол хүү “King Tug” хочит Нямбаярын Төгсцогттой тулалдах юм.
1965 дня