ДЭМБ: Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ээр халдварласан
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /Anadolu/. Өнгөрсөн онд 1.3 сая хүн хүний дархлал хомсдолын вирусний /ХДХВ/ халдвар авсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт анхааруулаад, гадаадын тусламжийг танасан нь эмчилгээ, шинжилгээ, олон нийтийг хамарсан хөтөлбөрүүдийг тасалдуулж, дэлхийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил гэнэт зогсонги байдалд орсныг онцлон дурджээ.
3 дня