Аймгийн шилдэг багш, сургуулийг шалгаруулав
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг Сүхбаатарын багш нар
10 дугаар сарын 08-нд тэмдэглэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг шагналаа. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ш.Мөнхсүрэн, тавдугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Одмаа, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн бага ангийн багш н.Тунгалаг нар аймгийн засаг даргын нэрэмжит “Шилдэг багш”
шагналын анхны эзэд болж, тус бүр нэг сая төгрөгөөр шагнуулав.
2394 дня