Биечлэн уулзаж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авахгүй байхыг зөвлөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Монгол Улсын Засгийн Газар хуралдаж, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хатуу хөл хорионы дэглэмийг хэвээр үлдээж, харин бусад аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу нийслэл хот болон дээр дурдсан гурван аймгаас бусад аймаг, орон нутгийн албан байгууллагууд ажил үйлчилгээгээ эхлүүлэхээр болж байна. Иймд ажлын байранд тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.
1663 дня