Улаангом сумын агаарын чанарыг сайжруулахаар боллоо
                                    Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран Улаангом сумын агаарын чанарын бүс, бүсэд баримтлах журмын төслийг танилцуулах хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд зохион явууллаа. Хэлэлцүүлэгт агаарын чанарын 1-р бүс буюу Улаангом сумын 3, 5, 7, 11, 12–р багт хамаарах 32 аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. 
                    
                         2374 дня